Хувь хүн өөрийгөө болон бусдыг хэрхэн
сэдэлжүүлэх вэ?
Жесон
Грасиагийн 28 зөвлөмж
Энэхүү
зөвлөмжийг Оросын сэтгэл зүйч Елена Скричачевагийн хувийн блогоос бэлтгэлээ.
Миний олж
мэдснээр Жесон Грасиа /Jason Gracia/ бол
одоо хүчээ авч буй америк залуу. Винтеж Пойнт корпораци /VantagePoint Inc/-ийг үүсгэн
байгуулагч, СЕО. Мөн “Shifting the
Balance” номын зохиолч. Тэр тун найрсаг эрхэм аж.
Жесон
Грасиа зургаан төлөвт бизнес болон онлайн брэндүүдийн үр ашигт дүн шинжилгээ
хийсэн бөгөөд эцэст нь өөртэйгөө адил зүйл хийдэг мэргэжилтнүүдэд өөрсдийн ур
чадварыг хэрэгцээт зүйл болгон хувиргахад нь тусалж байна.
Та илүү
ихийг мэдэхийг хүсвэл түүний албан ёсны сайтад jasongracia.com гэсэн хаягаар зочлоорой.
1. Та өөрийнхөө талаар бич
Таны хүсч буй
ирээдүй ямар байх ёстой вэ гэдгийг ганц хоёрхон доголд багтаан бич. Бичихдээ би
юу хийх вэ, би хаана амьдрахыг хүсч байна, би гаргасан амжилтаараа хэрхэн
бахархах вэ гэдгээ бод. Энэ арга таны одоогийн болон алс хэтийн зорилгодоо
хүрэх сэдлийг сайн төрүүлдэг.
2. Өөрийнхөө ирээдүйг төсөөл
Нүдээ ань.
Тэгээд өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийж байна гээд төсөөл. Жишээ нь: Хэрэв
та сайхан бие бялдартай болохыг хүсч байвал эрүүл чийрэг, гоолиг бие, биеийн
тамирын танхимд дасгал хийж байгаар эсвэл өглөөгүүр гүйж байна гээд төсөөл.
Хэрвээ та өөрийн гэсэн бизнесээ нээнэ гэж мөрөөддөг бол нээлтийн өдөр
ажилчидтайгаа, мөн эхний үйлчлүүлэгчидтэй мэндчилж байна гэж төсөөлөөрэй.
3. Буцах дарааллаар төсөөл.
Энэ аргыг хэрэглэснээр та
дээшлэх замын эхэнд хаана байсан, өнөөдөр юунд хүрсэнээ харж чадна. Хэрвээ та
ажлын цагаа илүү үр дүнтэй зарцуулж сурах зорилго өөртөө тавин зарим нэг
амжилтанд хүрсэн бол зохион байгуулалт маруухан байсан үеэ эргэн санана. Энэ
арга таныг сонгосон замаасаа хазайхгүй байхад тусална.
4. Том төлөвлөгөө боловсруул
Та ирээдүйнхээ тухай бодохдоо том төлөвлөгөө боловсруулахаас бүү ай. Энэ нь одоогийн, цаг зуурын бэрхшээлийг
хөнгөхөн давахад тусална. Та нэлээд чухал, томоохон амжилтанд хүрэхээр зорьсон
бол аливаа хүндрэл, саад бэрхшээл таныг зогсоож чадахгүй.
5. Байнга
суралц
Цаг үргэлж суралц, унш. Уншсан
зүйлийнхээ талаар ярилц. Таны өөрийн чинь хүсэл мөрөөдөл, зорилгод ойртуулж
чадах бүх зүйлийг оролд, өөр дээрээ турш.
6. Ажил
дээрээ ч, гэртээ ч та өөрийгөө “сэдэлжүүлэх хүч”-ээр хүрээлүүл
Та ажлын төлөвлөгөө бүхий хүснэгт,
хуанли гэх мэт зүйлийг хол битгий тавь. Таны хүсэл мөрөөдөл, зорилгыг сануулж
байх ямар нэг эд зүйл, бэлгэ тэмдэгт, бичээсийг өөртөө ойр байлга.
7. Өөрийгөө
урамшуулдаг туршлагаа бусадтай хуваалц
Хүүхдүүдэдээ сэдэлжих аргаасаа заа. Найз нартаа зорилгодоо
хүрэхэд нь тусал. Хайртай хүнээ мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж дэмж.
8. Өөртэйгөө адил сэтгэлгээтэй хүнийг ол
Харилцан
дэмжлэг, зөвлөмж, санамж болон зөвлөгөө чинь та нарын хувийн зорилго биелэхэд тус
болно.
9. Үлгэр ав
Суралцахыг хүсдэг, сурч чадах тийм хүнийг ол. Энэ
тохиолдолд та дахин дугуй зохион бүтээх шаардлагагүй, хүндэлдэг нэгнээсээ илүү
сайныг мэдэж авч чадна.
10. Та
дэргэдэх хүмүүсийнхээ амжилтын
түүхтэй танилц
Таныг урамшуулах эсвэл дараагийн
ажил хэрэгт тань идэвхжүүлэх арваас багагүй амжилтын түүхийг сонин сэтгүүлээс
олж сонирх.
11. Сайн унтаж амар
Таны бие организм
унтаж амрахад хэчнээн цаг шаардлагатай байгаа нь чухал биш. Харин хэр амарч
чадсан нь чухал. Хэд хэдэн шөнө 3-4 цаг унтах нь таны зан байдал, сэдэл, эрч
хүчид маш их нөлөөлнө.
12. Оюуны дайралт буюу санал солилцох
Та үзэг, цаас ав. Гэрэлтүүлэг сайтай, намуухан орчинд суугаад бод. Сайн
бод. Таны толгойд орж ирэх дурын санаагаа бич. Жишээлбэл: миний санхүүгийн,
хувийн, хүмүүстэй харилцах харилцааны, эрүүл мэндийн зорилго гэх мэтээр бич. Өөрийнхөө
санаа бүрийг бич.
13. Зорилгоо бич
Цаасан дээр буулгасан
таны зорилго илүү бодитой, тодорхой харагдана. Таны тархинд үлдсэн зорилго
таныг шаргуу ажиллах хүртэл мартагдахгүй.
14. Үр дүнтэй
байхын тулд зорилгоо тодорхой болго
“Хүүхдүүдтэй харилцаагаа сайжруулах” нь таны нэн чухал
зорилго байж болно. Гэхдээ энэ нь бага зэрэг тодорхойгүй, бүрхэг байна гээд
бод. Тэгвэл та өдрийн төлөвлөгөөнийхөө тохирох хэсэгт тухайлбал: орой бүр 6-7
цагийн хооронд хооллох, долоо хоногт нэг удаа хүүхдүүдтэйгээ компьютер тоглоом
тоглох гэх мэтээр оруулаад үзээрэй. Тодорхой төлөвлөгөө амжилт гаргах боломж
олгоно.
15. Ажлаа эхлэх болон гүйцэтгэх
хугацаа тодорхой байх
Аливаа төлөвлөсөн ажлынхаа хугацааг тогтоогооод түүнийгээ
ягштал баримтал.
16. Зорилго хялбархан
байх ёсгүй
Сайн зорилго бол таныг амжилтанд хүргэхийн тулд өөрийн
чинь мэдлэг туршлага, авьяас чадварыг хамгийн дээд хэмжээнд ашиглах төдийгүй
шинэ мэдлэг, ур чадварыг шаардана.
17. Зорилго биелэгдэж
болохуйц байна
Тодорхойгүй зорилго танд итгэлгүй байдал, бухимдал, уур
хилэн төрүүлнэ. Ингээд та өөрийнхөө хүч чадалд эргэлзэж эхэлнэ.
18. Үйл ажиллагааны төлөвлөгөө зохио
Зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудынхаа үе бүрт үйл
ажиллагааны төлөвлөгөөг нэг бүрчлэн боловсруул. Та ажлаа төлөвлө,
төлөвлөгөөнийхөө дагуу ажилла.
19. Хэт олон зорилго өөртөө битгий тавь
Нэг
зэрэг гүйцэтгэх олон зорилгод хүч их зарцуулна. Ганцхан зорилгыг биелэхэд
ч хангалттай анхаарал, хүч хөдөлмөр
зарцуулагддаг.
20. Зорилгодоо хүрч буй ахиц дэвшлийнхээ талаар тэмдэглэл
хөтөл
Жишээлбэл: Та
долоо хоногт нэг удаа 300 хуудас бичиг баримт уншина гэж зорилго тавьж. Энэ
зорилгоо биелүүлэхийн тулд хуваарь гаргах нь илүү дээр байж болно. Өдөрт 25-50
хуудас материал унших, хийсэн ажлаа өдөр бүр тэмдэглэх гэх мэт. Зорилгодоо хүрэхийн
төлөө өдөр бүр өөрийнхөө ахицыг хөтөлсөн тэмдэглэл таныг сайн дадал зуршилтай
болоход урам зориг өгнө.
21. Амьдралдаа амжиж хийх 10 ажлыг жагсааж бич
Жишээлбэл: та марафон гүйлтэнд оролцох, хаа
нэгэнтэй аялах, гадаад хэл сурах гэх мэтээр жагсааж бичнэ. Энэ жагсаалтаа
гэртээ болон ажлынхаа ширээн дээр тавь.
22. Өөртөө шагнал бодож ол
Хэрвээ та зорилгодоо хүрсэн эсвэл зорилгодоо
хүрэхийн тулд гайхамшигтай алхам хийсэн бол өөртөө зориулан бяцхан баяр хий. Та
шаргуу ажилласан учир энэ шагналыг хүртэх эрхтэй.
23. Өөдрөг үзэлтэй бай
Юу
ч болж байсан өөдрөг үзэлтэй байхыг хичээ. Хүн төрөхөөсөө өөдрөг эсвэл гутранги
байдаггүй, харин тийм болдог юм. Зөвхөн танаас л амьдралдаа ямар хандлага
сонгох чинь шалтгаална.
24. Хүрээлэл
Тэд
танд ямар нөлөө үзүүлж байна? Бидний зан үйл, ертөнцийг үзэх үзэл ихэвчлэн
хүрээлэн буй хүмүүсээс шууд хамааралтай байдаг. Хэрвээ ажил дээр эсвэл гэрт чинь таны хүрээлэл өөрийн тань сэтгэл санаа,
зан үйлд сөргөөр нөлөөлөөд байвал шаардлагатай арга хэмжээг яаралтай ав.
25. Ядарсан уу? Тэгвэл амар
Та
ядарсан эсвэл сэтгэлд хүрэхгүй байвал өөрийгөө жоохон амраа. Бага зэргийн амралт
өөртөө өгснөөр аливаа зүйлийг дээрээс нь, нөхцөл байдлыг эерэгээр олж харна.
26.“Хариу цохилт” битгий хий, харин нөхцөл байдалд
нөлөөл
Энэ нь таныг нөхцөл байдлаа тунгаан
үзээд зөв шийдвэр гаргах, зохих арга хэмжээ авахад ухаанаа ашигла гэсэн үг юм. Нөхцөл
байдалд хариу үйлдэл үзүүлвэл тухайн үед та толгойд орж ирснээ эхлээд хийнэ.
Энэ үед та ухаанлаг дүгнэлт хийх завшаанаа алдана. Магад, ийм цочмог хариу
үйлдэл танд асуудал, урам хугарах байдлыг нэмэгдүүлнэ. Иймээс та нөхцөл байдалд
нөлөөл, харин хариу үйлдэл шууд битгий хий.
27. Бүхнийг сайнаар үнэлж сур
Орчин тойрноо хараад
өөрийнхөө амьдралд: гэр бүл, найз нөхөд, гэр орон, ажлын карьер гээд байгаа сайн
бүхнийг үнэлж сур. Ердөө эд л амьдралд эерэг хандлагыг бий болгодог. Ер нь та
муу зүйл тохиолдоогүй мэт урьдын адил дэмжлэг тусалцаа, түшиг тулгуурыг тэднээс
олж чадна. Үйл явдлыг бүхэлд нь харж, амьдралд байгаа сайн бүхнээ үнэлээрэй.
28. Эрч хүчээр дүүрэн сэрж, өглөөг инээмсэглэн
угт
Өнөөдөр та олон зүйлийг амжуулж, олон
зүйлд баярлах болно. Амьдрал богинохон, та ч бас өнөөдрөөс чадах чинээгээрээ
ашиг тус олохыг хичээгээрэй. Мөн маргааш, ирэх шинэ өдрүүдэд ч хичээ.
No comments:
Post a Comment