Харилцаанд хамгийн чухал нь сонсох
“Ярьж чаддаггүй хүмүүс тушаал ахиж чадахгүй” гэж Бонапарт Наполеон нэгэн цагт хэлсэн байдаг. Тэгэхээр үг бол хүнийг ямар нэгэн гавьяа зүтгэл, хүсэл тэмүүлэл рүү хөтлөөд явчих тийм л хүчтэй зүйл болох нь. Тийм ч учраас яриа хөөрөөгөөр нь хүний олон зүйлийг нэгэн зэрэг тодорхойлж болно.
Хэл ярианд тавигддаг шаардлага гэж бий. Тэдгээрээс хамгийн чухал нь сонсох чадвар. Хүмүүс зөвхөн “зогсоо зайгүй ярьж байж” л хэл яриа хөгжинө гэж ойлгодог. Гэтэл үнэндээ бол сонсож байж л хүний хэл ярианы төв ажиллаж эхэлдэг. Хэнд ямар үг хэлэхээ мэднэ. Сайхан үг хүний сэтгэлийг тайтгаруулна. Энэ бол маргаангүй үнэн.
Ингээд танд сонсох чадвараа шалгаад үзээрэй гэж зөвлөж байна.
“Та бусдыг сонсож чаддаг уу?” сэтгэл зүйн сорил
Энэхүү сорил танд 10 асуултыг санал болгож байна. Таны хариулт өөрийн чинь сонсох чадварын түвшинг тодорхойлно.
Хариултыг үнэлэх:
Та дараах хариултуудыг өгвөл түүнд харгалзах оноог тавиад нийлбэрийг гаргана.
Бараг үргэлж - 2 оноо
Ихэнх тохиолдолд -4 оноо
Заримдаа - 6 оноо
Ховор - 8 оноо
Хэзээ ч үгүй - 10 оноо
Сорилын асуултууд:
1. Танд ярианы сэдэв эсвэл ярилцагч чинь сонирхолгүй байгаа тохиолдолд ярилцлагаа хурдан дуусгахыг эрмэлздэг үү?
2. Ярилцагчийн ярианы хэв маяг таныг цухалдуулдаг уу?
3. Ярилцагчийн ташаа хэлсэн үг таны уур уцаар эсвэл бүдүүлэг байдлыг тань төрүүлж болох уу?
4. Та, бага зэрэг таньдаг эсвэл огт таньдаггүй хүмүүстэй ярилцахаас зайлсхийдэг үү?
5. Та ярилцагчийнхаа яриаг тасалдаг уу?
6. Та ярилцагчаа сонсож байгаа мэт дүр үзүүлж, ямар нэгэн өөр зүйл боддог уу?
7. Ярилцагчаас шалтгаалан таны нүүрний илрэл, хоолойны өнгө өөрчлөгддөг үү?
8. Хэрвээ ярилцагч танд таагүй сэдвийг хөндвөл, та ярианы сэдвийг өөрчилдөг үү?
9. Таны ярилцагч яриандаа үгээ буруу хэлвэл та засаж хэлдэг үү?
10. Ярилцагчтайгаа харьцахад таны дууны өнгө өндөрсдөг үү?
Сонсох чадварын түвшинг тодорхойлох:
Хэрвээ та 55 оноо авбал таны сонсох чадвар дунд түвшинд гэсэн үг.
Хэрвээ та 62 оноо авбал таны сонсох чадвар дундаас дээш түвшинд байна.
Хэрвээ таны оноо дээрх оноонуудоос өндөр байвал та өөртөө баяр хүргэж болно. Та бусдыг маш сайн сонсдог юм байна.
No comments:
Post a Comment