Хүн зөв шийдэлтэй оролдлогыг хэчнээн
удаа ч хийж болно. Тэр оролдлого нь амжилттгүй болсон байж ч болно. Гэхдээ энэ
чинь амьдралдаа юу ч хийхгүй сууснаас хавгүй дээр. Давааны цаана даваа. Олон
давааны цаана мэдээж, амжилтын нэг сайхан сүрлэг оргил бий. Үүнд л та итгэ.
Сүүлийн үед ухаалаг төр,
ухаалаг үнэмлэх, ухаалаг утас, ухаалаг карт гээд бүхий л зүйл ухаалаг
хэрэглээтэй болж. Тэгвэл яагаад та бид ухаалаг хэрэгцээг үйлдэл болгож хөгжил
дэвшил, амжилтанд хүрч болохгүй гэж.
Хөгжил дэвшил, амжилтыг
латинаар progressus гэдэг. Латинаас үндэс авсан энэ үгийг англиар progress гэнэ. Нэг их зөрүүгүй аж. Харин ухаалагийг англиар smart гэх. Энэ хоёр үгийг “бэлгэт сайн өдөр” нийлүүлбэл smartprogress болно.
Смартпрогресс цаг үргэлж өөрчлөлтийг
бий болгоно. Эхлээд та өөрийнхөө асуудлуудыг шийддэг болно. Дараа нь бусдад
тусалж эхэлнэ. Тэгээд та дараа дараагаас нь хэн нэгний тусламж дэмжлэг, мэдлэг чадвар,
дадлага туршлага хэрэгтэй болохыг мэдэрнэ. Та эрэл хайгуул хийнэ, судална,
эзэмшинэ. Ингээд таны энэ удаагийн хөгжил дараагийн хөгжлийг хүснэ...... Би хүний
хөгжлийг ингэж л ойлгодог.
Миний блог сэтгэл зүйн хувьд өөрийгөө
хөгжүүлэхийг хүссэн хүн болгонд зориулав гэдгийг өмнө нь дурдсан. Үүнээс гадна
сэтгэл судлалын шинжлэх ухааны боломжийг сонирхон судлагч хүүхэд залуус их болсон
байна.
Хэрвээ:
-Та өөрийгөө таньж, олж
нээхийг хүсч байгаа бол
-Та өөрийнхөө амьдралыг
баялаг, илүү сонирхолтой, үнэ цэнтэй болохыг эрмэлздэг бол
-Та бусад хүмүүсийг илүү сайн
ойлгож, тэдэнтэй эвсэг харилцаа бий болгохыг хүссэн бол
-Та өөрөө өөртөө итгэлгүй
байгаагаа нуугаагүй бол
-Та өөрөө өөрийгөө хөгжүүлэхээр идэвхтэй хичээллэж байгаа
ч шинэлэг санаа олж авах, бусдын туршлагаас суралцахаас татгалзаагүй бол
-Танд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд туслах мэдээлэл,
нийтлэл, өгүүлэл унших шаардлагатай бол
-Та сэтгэл судлалын шинжлэх ухааны чиглэлээр орчин үеийн
нээлт, эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, туршилтыг сонирхож байгаа бол
Энэхүү блогоос сонирхолтой,
ашигтай мэдээлэл, зөвлөмжийг унших боломжийг бүү алдаарай.
Миний блогт нэгдэхийг хүссэн
хүн бүхэнд талархалаа илэрхийлье.
No comments:
Post a Comment