Brainstorm - онол

Сэдэл



Сэдэл гэдэг нь таныг тодорхой үйлдэл хийхэд хүргэж буй өдөөгч хүч. Энэ хүч таныг дотроос чинь идэвхжүүлж өгнө. Сэдэл яагаад үүсдэг вэ? Энэ бол тун энгийн ойлголт.
Хүнд олон төрлийн хэрэгцээ, сонирхол бий. Эдгээр хэрэгцээ, сонирхолыг хангахын тулд хүн өөртөө тодорхой зорилго тавина. Зорилгоо ухамсартайгаар биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргана. Хичээл зүтгэлийг хүний идэвхт чанар гэнэ. Хүний хэрэгцээ – зорилго - идэвхт чанар гурвыг нэгтгэвэл хүний үйл ажиллагаа болно. Хүний өөрийнхөн нь үйл ажиллагаа байхгүй бол хүн өөрийгөө нээж, хөгжүүлж чадахгүй.
Хүнийг нэг үйл ажиллагаанаас нөгөө үйл ажиллагаанд татан орлуулагч нь сэдэл болно. Сэдлийг ойлгоход танд ердөө гурван түлхүүр үг хангалттай: “өдөөгч”, “дотоод”, “хувь хүн”

Дүгнэлт нь: Хувь хүнийг дотоодоос өдөөгч нь сэдэл юм.


Сэдэлжүүлэлт

   
   Аливаа хүн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн үйл ажиллагаанд татан оролцуулна. Үүнийг сэдэлжүүлэлт гэнэ. Энэ аргыг өргөн хүрээнд хэрэглэж амжилт олж буй салбар бол бизнесийнхэн.

    Найрсаг харилцаа, боломжит үнэ, хөнгөлөлт урамшуулал, бонус карт гээд л. Энэ бүхэн худалдан авагчийн эрэлт хэрэгцээнд түшиглэсэн сэдэлжүүлэлт. Маркетингийн хэлээр бол идэвхжүүлэлт юм.

    Дэлхийн хэмжээнд цорын ганц, шилдэг идэвхжүүлэлтийг Америкийн иргэн, авьяаслаг уран бүтээлч Харви Болл хийсэн байдаг. Тун энгийн хэрэг явдлаас эхэлсэн уг идэвхжүүлэлт дэлхийн өнцөг буланд суугаа мянга мянган хэрэглэгчийн дэмжлэгийг хагас зууны турш авч байна.

No comments:

Post a Comment