Дэлхий Smile-д талархана


     Дэлхий дахин,  АНУ-ын авьяаслаг уран бүтээлч Харви Боллд /Harvey Ball/ чамгүй өртэй гэж хэлж болно. Энэ хүнийг 1963 оны Зул сарын баяр хүртэл хэн ч мэддэггүй байлаа.
1963 оны өвөл Америкийн төрийн нэгэн даатгалын компанид /State Mutual Life Assurance Company of Americaажил хэрэг болон сурталчилгаандаа ашиглах зорилгоор бэлгэ тэмдэгт /лого/ зохиох шаардлага гарав. Ингээд компани, лого бүтээх захиалгыг зураач Харви Боллд өгсөн байдаг. Харин Харви Болл ажлынхаа хөлсөнд 45аваад шууд л зурж эхэлж. Тэр өөрийнхөө бүтээлд ердөө аравхан минут зарцуулсан.
Харвигийн бүтээл зах зээлд нэвтэрсэн тэр даруйдаа хэрэглэгчдийн дунд “Smile” гэж нэрлэгдэх болов. Тэрхүү “Smile” нь хөөрхөн нүдтэй, инээмсэглэж буй шар өнгийн дугуй дүрс.
Үүнтэй зэрэгцэн компани “smile” бүхий 100 гаруй энгэрийн зүүлтийг ажилчдадаа тараасан. Учир нь тус компанийн хувьд, бүтэц зохион байгуулалт шинэчлэгдсэн, ажилчид нь ирээдүйдээ итгэх итгэл алдарсан, сэтгэл санаа, ёс зүй өөрчлөгдсөн гээд нилээд таагүй үе таарсан байж. Иймээс компанийн удирдлага ажилчдын дунд “Нөхөрлөлийн аян”-г зохион байгуулав. Тэд “харилцагчидтайгаа уулзахдаа, утсаар ярихдаа, ажил хэргийн үед ч инээмсэглэх” гэсэн зарчимыг ягштал баримталдаг байсан. Нэг үгээр хэлбэл, компани болон ажилчдын хүндрэлээс гарах цорын ганц хүч нь “smile” болж байлаа. Харин хэсэг хугацааны дараа тэд хамтдаа амжилтанд хүрч чадсан.
70-аад он гарахад Харви Боллын зохиосон “Smile”-ын загвар үндэсний төдийгүй олон улсын бахархал хэдийнээ болчихсон байв. “Smile” тоо томшгүй бүтээгдэхүүн дээр тавигдан, худалдан борлуулагдаж байлаа. “Smile”-ийн алдартай бүтээгдэхүүн бол энгэрийн тэмдэг. Энгэрийн тэмдэгийн борлуулалт гэхэд 1971 онд тавин саяд хүрсэн.
Харин Харви Боллын хувьд, бүтээл нь иймхүү урт удаан хугацааны турш оршин тогтож байгаад баяртай байсан. Хожим нь, тэр нэгэн ярилцлагандаа “Хүн төрөлхтний түүх, соёлын алинд нь ч ийм өргөн тархсан, аз жаргал, баяр баясгалан, мөн сэтгэл ханамж авчирсан бүтээл байгаагүй юм. Энгийн хэрнээ бүгдэд ойлгогдох ийм зүйл ер байгаагүй” гэж дурссан байдаг.
1999 онд уран бүтээлч Харви Боллын санаачлагаар Дэлхийн инээмсэглэлийн өдөр /World Smile Day/-ийг зохион байгуулсан. Энэ өдрийг жил бүр 10-р сарын эхний долоо хоногийн Баасан гарагт дэлхий нийт тэмдэглэдэг.
Өнөөдөр хэдийгээр Харви Болл бидний дунд байхгүй ч түүний хүү Чарлез Болл нь  /Charles Ballаавынхаа үүсгэн байгуулсан Дэлхийн инээмсэглэл санг /World Smile Foundationудирдаж байна.
Дэлхийн инээмсэглэл сангийн эрхэм зорилго бол Harvey Ball-ын гарын үсэгтэй “smile” шошготой бүтээгдэхүүнийг бий болгох, лицензжүүлэх, худалдаалах, түүнээс олсон ашгаа сайн үйлст зориулах явдал. Харви Боллынхон дэлхийн хүүхдүүдэд туслахыг хүсч байна.
          Та ч гэсэн “Do an act of kindness. Help one person smile”-д нэгдэгтүн!

Бэлтгэсэн: Б. Наран

No comments:

Post a Comment