Brainstorm - судалгаа

 Амжилтанд тэмүүлэх сэдэл /Т. Элерсийн сорил/


 Өөрийн мэдрэмж, идэвх, сэтгэл санааны байдалтай ажлын сэтгэл ханамж, амжилтанд тэмүүлэх сэдэл, стресс түгшүүрийн түвшин зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлсийн холбоо хамаарлыг үнэлэх судалгааг Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч, судлаач Н. Должин хийсэн байна. Түүний судалгааны агуулга, сонгон авсан аргууд, үр дүн, дүгнэлтүүд нь тун сонирхол татахуйц. Ингээд сэтгэл зүйч, судлаач Н. Должингийн судалгааны ажлын нэгээхэн хэсгээс танилцуулъя.  
 Судалгааны объект: Судалгаанд Эрдэнэт үйлдвэрийн 12 цехийн 18-60 насны 543 ажилтан хамрагдсан бөгөөд оролцогчдыг 4,6 % нь 18-25 нас, 26,6 % нь 26-35 нас, 29,2 % нь 36-45 нас, 25,9 % нь 46-55 нас, 2,1 % нь 56-60 насныхан. Тэдний дундаж нас нь 39,4 байсан байна.
  Судалгааны үр дүн, дүгнэлтээс эшлэн авахад:
1.      Амжилтанд тэмүүлэх сэдлийн түвшингийн судалгаанд оролцогчдын 6,7 % нь бага, 37,8 % нь дунд, 32,8 % нь өндөр, 22,7 % нь маш өндөр байна. Насны хувьд 18-25 насны ажилтнуудад амжилтанд тэмүүлэх сэдэл өндөр, маш өндөр байдал илүү байна.
2.      Амжилтанд тэмүүлэх сэдлийн тухайд 25-55 насны ажилтнуудад сэдэлжүүлэлт хэрэгтэй байгааг ....
3.      Амжилтанд тэмүүлэх сэдэл өндөр, маш өндөр байхад стрессийн түвшин бага байгаа бол бие хүний түгшүүрийн түвшин мөн бага байна.
  Харин судалгааг бүрэн эхээр нь уншсан хүний хувьд хэлэхэд: 18-25 насныхан гайхалтай өөдрөг хүмүүс бололтой. Тэдэнд бараг л сэдэлжүүлэлтийн хэрэгцээ гардаггүй, гагцхүү сэдэлийн бөөн хүч агууллагддаг байх юм. Тэдний 87 % –д өөрийгөө мэдрэх, 62,5 % -д идэвх, 93,3 % -д сэтгэл санааны байдал тус тус “сайн” гэсэн үнэлгээтэй байсан. 
  Эцэст нь хэлэхэд энэхүү судалгааг өөр өөр өнцөгөөс харж, шинэ дүгнэлтүүдийг хийх боломжтой, маш хөрвөх чадвар сайтай судалгаа болсон гэдгийг танд дуулгая.  Та бүхэн энэхүү судалгааг бүрэн эхээр нь “Монголын сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт ЭШ-ний бага хурлын эмхэтгэлээс /2013 он. 126-135 хуудас/ уншиж болно. 

Бэлтгэсэн: Б. Наран

No comments:

Post a Comment