Бие хүний хэрэгцээний шаталсан онол
Хүний хэрэгцээний талаарх онол олон байдаг ч Америкийн
эрдэмтэн Абрахама Маслоугийн хэрэгцээний
шаталсан онол энгийн хүмүүст тайлбарлахад хамгийн хялбар нь.
Энэхүү онолын гол санааг А. Маслоу 1954 онд гаргасан “Сэдэл
ба хувь хүн” номондоо тодорхой тайлбарласан байдаг.
А. Маслоу хүний бүх хэрэгцээг таван түвшинд ангилан
хуваасан. Харин үүнийгээ анхдагч болон соёлын (дээд) хэрэгцээнүүд гэж тоймлож. Эхний хэрэгцээ хангагдсны дараа
дараагийн түвшиний хэрэгцээ бий болно. Өмнөх хэрэгцээ тодорхой түвшинд
хангагдаагүй байхад дараагийн дээд түвшиний хэрэгцээ хангагдахгүй гэсэн нь
онолын гол санаа.
Эрдэмтэн өөрийнхөө онолыг дараах байдлаар зураглан
үзүүлсэн. Зураглалыг нь эрдэмтэд Маслоугийн пирамид гэж нэрлэдэг.
5 түвшин бүхий Маслоугийн
пирамид
Хэрэгцээний
түвшин:
1. Физиологийн
хэрэгцээ
2. Аюулгүй
байдлын хэрэгцээ
3. Нийгмийн
хэрэгцээ
4. Өөрийгөө
хүндлэх хэрэгцээ
5. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
Пирамидын бүтцээс харахад, эхний түвшиний хэрэгцээ болох физиологийн хэрэгцээ1 бүх
хүнд нэгэн адил төрөнгүүт бий болно. Энэ хэрэгцээний 85-аас багагүй хувийг
хангаж байж аюулгүй байдлын хэрэгцээ2
үүснэ.
Харин аюулгүй байдлын түвшинд хэрэгцээнийхэн 70% нь хангагдаж байж нийгмийн хэрэгцээ3 бий
болно.
Нийгмийн хэрэгцээ нь өөрийгөө хүндлэх хэрэгцээ4 үүссэн хүний 70%-ийг хангаж байх ёстой.
Өөрийгөө хүндлэх хэрэгцээгээ хангасан бие хүний 60% нь өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ5 рүү тэмүүлж эхэлнэ.
Сүүлийн түвшиний энэ хэрэгцээг хангахад нэлээд хэцүү. Энэ түвшиний хэрэгцээ 40%-д
хүрвэл хүн өөрийнхөө аз жаргалтайг мэдэрдэг. Хамгийн сонирхолтой нь, дэлхийн
хүн амын ердөө 1-4% л энэ түвшинд хүрдэг.
Хожим нь А. Маслоу өөр нэгэн эрдмийн ажилдаа танин мэдэх, гоо зүйн
гэсэн хоёр хэрэгцээг нэмж долоон түвшин бүхий пирамидыг бий болгосон.
Тэгвэл хэрэгцээ гэж юу вэ?
Хүн, физиологи
болон сэтгэл зүйн хувьд ямар нэгэн зүйлээр дутагдаж гачигдаж байдаг. Үүнийг хэрэгцээ гэнэ. Хэрэгцээ хүнийг тодорхой
зорилготой үйлдэл хийхэд хүргэнэ. Үр дүнд нь хүн өөрийн болон бусдын өсөн
нэмэгдэж буй хэрэгцээг хангана.
No comments:
Post a Comment