Өнөөдрийн
хэрэглээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, амьдралын нөхцөл, нийгмийн орчин, мэдээллийн
хурд зэрэг нь өдөр ирэх тутам биднийг ямар нэгэн зүйлийн хамааралтай болгож
байна.
Компьютерийн хамаарал гэж юу вэ? Компьютерийн
хамаарал гэдэг нэр томъёог тайлбарлахын тулд эхлээд бид дараах
ухагдахуунуудыг сайтар мэдэх хэрэгтэй. Ухагдахуун бидэнд хамаарлын хэв маягийг танихад тусална.
- интернет хэрэглээ тухайлбал: олон нийтийн сүлжээнээс үүдсэн хамаарал буюу сетеголизм
- компьютер тоглоом буюу киберрадиация
Сетеголизм. Та, энэ үгийг сеть буюу сүлжээ, го(а)л
буюу зорилго, изм
буюу үзэл, сургаал гэсэн гурван
үгийн нийлэмж юм гэдгийг ойлгож байгаа байх. Тэгэхээр эдгээр үг “компьютерын
сүлжээ бол тодорхой зорилго чиглэлтэй үзэл бодол түгээгч” гэсэн санааг илэрхийлж буй хэрэг. Үүнийг
товчхон тайлбарлая.
1-рт: Тухайн хүний бусадтай харилцах арга хэлбэрийг компьютер гэж бодъё. Тэгвэл хүн
өөрөө гадаад ертөнц болон хэн нэгний хооронд үндсэн дамжуулагч, харилцааны эх сурвалж
нь болж байна.
2-рт: Харилцаа бол томчуудын нийгмийн амьдралд байр суурь эзлэх гол үйл ажиллагаа. Харин өсвөр насны
хүүхдийн хувьд, харилцаа нь бие хүний хөгжлийг
нь тодорхойлж байгаа голлох үйл
ажиллагааны нэг. Иймээс бид компъютерийн тусламжтай аливаа боломжийг
хурдан олж авч, хүссэн мэдээллээ түгээж байдаг.
3-рт: Бид иймэрхүү асуултуудтай байнга тулгардаг.
- Дэлхийн өнцөг булан
бүрт амьдран суугаа анд найз, дотно хүмүүстэйгээ эсвэл танихгүй хэн нэгэнтэй
ажил хэрэг, сэтгэл хөдлөлөөрөө холбогдох үүнээс илүү боломж байна уу?
- Хүмүүс оюун ухаан, бие
бялдар гээд бусад хүчин зүйлээс шалтгаалахгүй хүссэн үйл ажиллагаадаа оролцох
өөр боломж амьдрал дээр байна уу?
- Хүний хэрэгцээг
хангах тааламжтай өөр арга байна уу? гэх мэт.
Энэ бүхнээс үзэхэд компьютер болон түүнийг дагасан интернет
хэрэглээ бидний амьдралд ямар гүн гүнзгий нэвтэрсэн байна вэ? Өнөөдөр энэ төрлийн
хамааралтай болсон хүмүүс өдөрт 12-14 цаг интернетэд “амьдардаг” гэсэн баттай
баримт байна. Тэд майл шалгах, твиттерт жиргэх, хэн нэгэнтэй чатлах, фэсвүүкээр
аялах, кино үзэх, хөгжим сонсох, программ татах зэргээр хэчнээн цагийг тэнд
өнгөрөөж байгаагаа анзаарахаа больсон байдаг.
Киберрадиация: Киберрадиация-г дотор нь хоёр хуваана.
1. Тодорхой дүртэй
компьютер тоглоом 2. Дүргүй компьютер
тоглоом
Дэлхийн аль ч улс оронд
компьютер тоглоом, түүний хэрэглэгчийн талаарх судалгаа тасралтгүй хийгдэж
байна. Тухайлбал: ОХУ-д хийгдсэн нэгэн судалгаанаас үзэхэд 10-13 насны 114 хүүхдүүдийн
дийлэнх буюу 86 % нь гэртээ компьютертай. Эмэгтэй эрэгтэй гэж ялгалтгүй нийт
хүүхдийн 39%-д нь түрэмгий зан байдал илэрсэн. Хүүхдүүд томрох тусмаа эцэг
эхийн хараа хяналтаас гарч, компьютер тоглоомоор тоглох цаг нь ихэссэн. Тэд
амралтын өдрөө “нэг амьсгаагаар” 6-аас дээш цаг тоглож чадах болсон байж.
Хүүхдүүд яагаад ийм болж байна
вэ? Товчхондоо бол томчуудын сонирхол, хэрэглээ багачуудад халдварлагдаж байна.
Хүүхэд хэд хэдэн шатыг дамжин компьютертэй харилцаа
тогтооно.
1. Сонирхох. Томчууд тэнд ямар нэгэн
юм хийгээд байна. Энэ надад бас сонирхолтой байна.
2. Дурлах. Бүх зүйл
сонирхолтой байна. Надад таалагдаж байна. Компьютер дээр цагийг өнгөрөөх таатай
байна.
3. Хамааралтай болох. Зөвхөн интернет
орчинд би үүнийг хийж чадна, өөрт ингэж санагдаж байна, би тийм байх болно.
4. Донтох. Тийм ээ, компьютер надад
байгаа нь сайн хэрэг. Компьютер байхгүй бол надад таатай, аятайхан байдаггүй.
Тэгээд ч үүнээс өөр сонирхолтой зүйл байхгүй.
Нэг иймэрхүү мэдрэмж төрөх замаар хүүхдүүд компьютерийн
хамааралтай болдог.
Тэгэхээр бидний хэн ч, том жижиггүй компьютерийн
хамаарлын аль ч хэв маягт өртөж болох нээ.
Бэлтгэсэн: Б. Наран
Бэлтгэсэн: Б. Наран
No comments:
Post a Comment