Monday, August 17, 2015

Архины  хамааралтай  гэр  бүлийн  хүүхэдтэй  харьцахдаа  юу  мэдэх  хэрэгтэй  вэ?

Үл үзэгдэх эмгэнэл /эхлэл/

   Оросын сэтгэл зүйч Вайка Разинкова архины хамааралыг “үл үзэгдэх эмгэнэл” гэж тодорхойлсон байх юм. Яагаад ийм байдал бий болдог вэ? Үүний хариулт нь тун энгийн.

   Архидалт бол гэр бүлийн өвчин. Архинаас хамааралтай хүнтэй нэг дээвэр дор амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл зүй эрүүл байдлаа бүрэн хадгална гэж байдаггүй. Архидалт бол юуны өмнө хүний зан үйлийн түвшинг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, архичин хүний зан үйл архи уудаггүй хүний зан үйлээс ялгагдаж байдаг. Тэр ч байтугай архичин хүний хүүхэдтэй нэг дор байхад түүнд сэтгэл зүйн хямрал байгаа нь мэдрэгддэг. Ийм нөхцөлд амьдардаг хүүхдэд хүмүүжүүлэх ажлыг байнга эхнээс нь хийх хэрэгтэй болдог.

Friday, August 7, 2015

Бие хүний хэрэгцээний шаталсан онол

Хүний хэрэгцээний талаарх онол олон байдаг ч Америкийн эрдэмтэн Абрахама Маслоугийн хэрэгцээний шаталсан онол энгийн хүмүүст тайлбарлахад хамгийн хялбар нь.

Энэхүү онолын гол санааг А. Маслоу 1954 онд гаргасан “Сэдэл ба хувь хүн” номондоо тодорхой тайлбарласан байдаг.

Friday, July 31, 2015

Хэрэглээг хангахад учир бий  
/эхний хэсэг/

Өнөөдрийн хэрэглээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, амьдралын нөхцөл, нийгмийн орчин, мэдээллийн хурд зэрэг нь өдөр ирэх тутам биднийг ямар нэгэн зүйлийн хамааралтай болгож байна. 

Компьютерийн хамаарал гэж юу вэ? Компьютерийн хамаарал гэдэг нэр томъёог тайлбарлахын тулд эхлээд бид дараах ухагдахуунуудыг сайтар мэдэх хэрэгтэй. Ухагдахуун бидэнд хамаарлын хэв маягийг танихад тусална.

Thursday, July 30, 2015

Фэсвүүк ( дэх ) Уур амьсгал



Үнэн үг. Ийм нэгэн тайлбартай зураг фэст байна. Зурган дээрх үгийг хэн нэгэн хэн нэгэндээ хэлэхийг хүсч. Харин түүнийг нь хэн нэгэн өрсөөд хэлчихэж. Арга яах даа “Ингээд одоо хэн хэлчих вээ ... Надаас өмнө” гээд рост үлдээж.

Харин би бодож байна. Тэр анх ийм байсан. Хожим нь тэр ийм сүрлэг болж.

Та түүнд рикүэст илгээ ... Тэр таныг дуртайяа хүлээж авна.

Wednesday, July 29, 2015

Харилцаанд хамгийн чухал нь сонсох  

      “Ярьж чаддаггүй хүмүүс тушаал ахиж чадахгүй” гэж Бонапарт Наполеон нэгэн цагт хэлсэн байдаг. Тэгэхээр үг бол хүнийг ямар нэгэн гавьяа зүтгэл, хүсэл тэмүүлэл рүү хөтлөөд явчих тийм л хүчтэй зүйл болох нь. Тийм ч учраас яриа хөөрөөгөөр нь хүний олон зүйлийг нэгэн зэрэг тодорхойлж болно.
Хэл ярианд тавигддаг шаардлага гэж бий. Тэдгээрээс хамгийн чухал нь сонсох чадвар. Хүмүүс зөвхөн “зогсоо зайгүй ярьж байж” л хэл яриа хөгжинө гэж ойлгодог. Гэтэл үнэндээ бол сонсож байж л хүний хэл ярианы төв ажиллаж эхэлдэг. Хэнд ямар үг хэлэхээ мэднэ. Сайхан үг хүний сэтгэлийг тайтгаруулна. Энэ бол маргаангүй үнэн.

Ингээд танд сонсох чадвараа шалгаад үзээрэй гэж зөвлөж байна.


     

Friday, July 17, 2015

Шинэ санааны эзэн Брайнсторм



     Та өөрийнхөө төсөөлөлд нисэх эрх чөлөөг олго.                 Харин дараа нь түүнийгээ газарт бүтээ.               
                                                      
                                                           Алекс Осборн


Хэрвээ та бүтээлчээр сэтгэхийг хүсвэл өөрийнхөө сэтгэхүйг эрх чөлөөтэй ашиглахад суралцах хэрэгтэй болно. Энэ боломжийг АНУ-ын зар сурталчилгааны BBDO /Batten, Barton, Durstine and Osbornфирмийг хамтран эзэмшигч Алекс Осборн  /Alex Osbornхүн бүрт олгож байна.

Sunday, June 21, 2015

Сэдэлжүүлэлт

   
   Аливаа хүн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн үйл ажиллагаанд татан оролцуулна. Үүнийг сэдэлжүүлэлт гэнэ. Энэ аргыг өргөн хүрээнд хэрэглэж амжилт олж буй салбар бол бизнесийнхэн.

    Найрсаг харилцаа, боломжит үнэ, хөнгөлөлт урамшуулал, бонус карт гээд л. Энэ бүхэн худалдан авагчийн эрэлт хэрэгцээнд түшиглэсэн сэдэлжүүлэлт. Маркетингийн хэлээр бол идэвхжүүлэлт юм.

    Дэлхийн хэмжээнд цорын ганц, шилдэг идэвхжүүлэлтийг Америкийн иргэн, авьяаслаг уран бүтээлч Харви Болл хийсэн байдаг. Тун энгийн хэрэг явдлаас эхэлсэн уг идэвхжүүлэлт дэлхийн өнцөг буланд суугаа мянга мянган хэрэглэгчийн дэмжлэгийг хагас зууны турш авч байна.


Дэлхий Smile-д талархана


       Дэлхий дахин,  АНУ-ын авьяаслаг уран бүтээлч Харви Боллд /Harvey Ball/ чамгүй өртэй гэж хэлж болно. Энэ хүнийг 1963 оны Зул сарын баяр хүртэл хэн ч мэддэггүй байлаа.